Mongolian Mining Corporation-ийн хувьцааны үнэ нэг өдөрт 8.1 хувиар унаж HK$6.1-т хүрчээ

Mongolian Mining Corporation нь “Энержи ресурс” компанийн толгой компани бөгөөд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй.

Тус компани Өмнөговь аймаг дахь Ухаа худаг ордоос нүүрс олборлон, баяжуулах үйлдвэрт угаан урд хөршид худалддаг. Mongolian Mining Corporation-ийн хувьцааны үнэ нэг өдөрт 8.1 хувиар унаж, 6.1 хонконг долларт хүрснийг finance.yahoo.com-оос харж болно.

Өнгөрсөн лхагва гарагт ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Засгийн газрын хуралдааны дараа мэдэгдэл хийж, "Ухаа Худаг"-ийг “Энержи ресурс” компанид шилжүүлсэн гэрээ хууль бус тул хүчингүй болгоно гэсэн юм.     

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)