БОУАӨЯ: НҮБ-ын ХХАБ-тай хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлнэ

Монгол орны нийт газар нутгийн 76.8 хувь нь хөрсний доройтолд өртөөд байгаа нь биологийн олон янз байдал, экосистемийн тэнцвэр, орон нутгийн иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байна

Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээх, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ, нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах төслийг НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болсныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Төслийн хүрээнд 23 мянга 800 га бэлчээр болон ойг нөхөн сэргээнэ. Мөн 634 мянган га газарт менежментийг сайжруулахаар төлөвлөжээ. Ингэснээр 1.72 сая тонн CO2-эквивалент ялгаруулалтыг бууруулахад хувь нэмэр оруулж, 10 мянга гаруй иргэд үр дүнг нь хүртэнэ гэж тодотгож байна.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь их, бага хэмжээгээр газрын доройтолд өртөөд байгаа нь биологийн олон янз байдал, экосистемийн тэнцвэр, орон нутгийн иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байгааг НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага онцоллоо.

Улсын хэмжээнд ойн салбарт 200 мянгаас найман сая ам.доллар хүртэлх олон улсын санхүүжилттэй есөн төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгааг Ойн газар мэдээлж байсан юм.

Монголын эрс тэс уур амьсгалтай, уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас гурав дахин их байгаа нь санхүүжилт татах таатай нөхцөл бүрдүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчдийн төлөөлөл онцолж байлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)