1xbet-тэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг 25 домэйн хаягийг хаалаа

 

 

Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх Ерөнхий сайдын захирамж гарчээ. Энэ дагуу харилцаа холбоо, цагдаа, тагнуул, санхүүгийн салбарынхнаас бүрдсан Ажлын хэсэг байгуулагдсан. 
Ажлын хэсгийнхэн үүрэн телефоны оператор компаниудтай хамтарч 1xbet болон бусад мөрийтэй тоглоомуудын утасны дугаар verify хийдэг байдлыг зогсоох

Арилжааны банкуудтай хамтарч цэнэглэлт, таталт хийдэг үйлчилгээний дансыг царцаах, урлаг соёл, спорт, олны танил нөлөөлөгч, youtuber, streamer-үүдийн цахим мөрийтэй тоглоом сурталчлахыг зогсоох зэрэг арга хэмжээ авчээ. 
Мөн META руу цахим мөрийтэй тоглоомын агент, хаяг, группүүдийг хаалгах хүсэлт илгээсэн байна. 


"Ойрын хугацаанд "Зөвшөөрлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглоно. Цахим мөрийтэй тоглоомын эсрэг арга хэмжээ авалгүй удсан ч оройтоогүй. Энэ чиглэлд гадна, дотны бүлэглэл, үндэстэн дамнасан том схемтэй үзэлцэж таарна" гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цахим хаягаараа дамжуулан мэдээлсэн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)