В.Путин: "ОХУ зэвсэгт хүчнээ хөгжүүлэх стратегиа өөрчлөхгүй" гэв
- 7 цаг 13 мин
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр тохиож буй тус улсын "Эх орноо хамгаалагчдын өдөр"-ийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Путин мэндчилгээндээ: "Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж буй нөхцөлд Орос улс зэвсэгт хүчээ бүтээн байгуулж, хөгжүүлэх стратегийн бодлогоо хэвээр хадгалж, армийн байлдааны чадвар, байлдааны бэлэн байдлыг үргэлжлүүлэн сайжруулж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, өнөөгийн болон ирээдүйн бүрэн эрхт байдал, тогтвортой хөгжлийг баталгаажуулах болно. Цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй армийн хүчний бодит хэрэгцээг хангах нь байнгын тэргүүлэх чиглэл юм. Бодит байлдааны ажиллагаанд зэвсэг техник ашиглахад тулгуурлан Орос улс зэвсэгт хүчнээ шинэ, орчин үеийн техник хэрэгслээр ханган, цэргүүдийн нийгмийн хамгааллын түвшинг дээшлүүлэхэд анхаарч ажиллах болно" гэв.
Сэтгэгдэл (0)