Сар шинийн барилдаанд Улсын Аварга О.Хангай түрүүллээ
- 10 цаг 28 мин
- Спорт
- 0
Модон могой жилийн сар шинийн барилдаанд Улсын Аварга О.Хангай түрүүллээ.
Наймын даваанд Завхан аймгийн харьяат Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын аварга О.Хангайтай үзүүр түрүүнд шалгарч үлдлээ. Уг барилдаанд Улсын Аварга О.Хангай давж сар шинийн баярт хоёр дахь удаагаа түрүүллээ.
ДОЛООГИЙН ДАВАА. Улсын заан М.Лхагвагэрэл Улсын арслан Б.Орхонбаяраар долоо давж, үзүүр түрүүнд үлдлээ. Аварга О.Хангай, аймгийн арслан Ш.Отгонтөгсийг амлан авч, барилдаж байна.
ЗУРГААГИЙН ДАВАА. Дархан аварга Н.Батсуурь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгсөд өвдөг шороодов. Улсын заан М.Лхагвагэрэл, улсын начин Э.Батмагнай нар тунаж үлдэн барилдаж, М.Лхагвагэрэл давлаа.
Улсын аварга О.Хангай Улсын заан С.Сүхбатыг
Улсын арслан Б.Орхонбаяр Улсын заан Б.Бат-Өлзийг амлан авч, барилдаж байна.
"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярын Битүүний өдрийн барилдааны гурвын даваа Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 13.00 цагт эхэллээ.
Сар шинийн барилдаанд хүчит 256 бөх зодоглосноос гурвын даваанд 64 бөх үлдээд байна. Зүүн жигүүрийг Дархан аварга Н.Батсуурь, барууныг Улсын аварга О.Хангай манлайлан барилдана. Гурвын даваанд өндөр цолтнуудаас хоёр аварга, гурван арслан зодоглоно.
- Дархан аварга Намсрайжавын Батсуурь
- Улсын аварга Оргихын Хангай
- Улсын арслан Цэдэвийн Содномдорж
- Улсын арслан Баярсайханы Орхонбаяр
- Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва
Бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өчигдөр болсон бөгөөд хоёрын даваанд Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын арслан Ц.Бямба-Отгон өвдөг шороодсон.
Модон могой жилийн сар шинийн барилдааны үзүүр түрүүнд Улсын аварга О.Хангай, Улсын заан М.Лхагвагэрэл нар барилдаж, Улсын аварга О.Хангай давлаа.
Улсын аварга сар шинийн барилдаанд хоёр жил дараалан түрүүлэв.
Сэтгэгдэл (0)