Говьсүмбэр: Хээрийн дадлага сургуулилтын нээлтийн ажиллагаа боллоо

Үндэсний аврах бригад болон аймгийн Онцгой байдлын газрын даргын “Сургалт, бэлтгэл зохион байгуулах тухай” тушаалын дагуу “Тогтмол усанд эрэн хайх, аврах ажиллагаа”, “Хээрийн нөхцөлд холбоо тогтоох” сэдэвт хамтарсан дадлага сургуулийн удирдамжийн хүрээнд хээрийн дадлага сургуулийн нээлтийн үйл ажиллагаа Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р багийн Хаялага нууранд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ, Шивээговь сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний албаны удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Сургалтын зорилго нь улсын хэмжээнд гамшиг ослын голомтод холбоо зохион байгуулах, Онцгой байдлын газруудын холбоо зохион байгуулалтыг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, хээрийн нөхцөлд холбоо тогтоох аргад суралцах, тогтмол усанд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, аврах ажиллагааны хамтын ажиллагааг сайжруулах, туршлага солилцох, газар орон болон бодит байдалд тулгуурлан алба хаагчдын усанд сэлэлтийн арга техник, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)