Хошорюү С.Бямбасүрэн албан ёсоор 74 дэх ёкозүна боллоо
- Өчигдөр 10 цаг 23 мин
- Спорт
- 0
Мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүнагаар Хошорюү С.Бямбасүрэн тодорлоо. Сүмогийн холбооны саналаар Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, есөн гишүүн дуу нэгтэйгээр түүнийг дэмжсэн аж. Ийнхүү өнөөдөр/2025.01.29/ албан ёсоор Хошорюү С.Бямбасүрэнг мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна болсоныг зарлав.
Монголоос сүмогийн зургаа дахь их аварга төрлөө. Хошорюү өөрийн авга ах Асашорюүгийн адилаар ёкозүна болжээ.
Хошорюүгийн Тацүнами дэвжээн дээр өнөөдөр өглөө түүнийг ёкозүна болсон тухай ёслолын арга хэмжээ болжээ.
Мэргэжлийн сүмод 42 башё барилдаж, ёкозүна болсон Хошорюүгийн энэ амжилт нь түүхэнд зургадугаарт орох хурдан үзүүлэлт гэнэ. Өөрөөр хэлбэл, ийм богино хугацаанд ёкозүна цол хүртсэн зургаа дахь бөх болжээ.
Эзэн хааны цомыг хоёр удаа хүртсэн Хошорюү С.Бямбасүрэн ирэх гуравдугаар сарын башёд ёкозүна цолтой зодоглоно.
Сэтгэгдэл (0)