А.Мөнгөнзул: Монгол төр одоо ч цаашдаа ч хүүхэд бүрт тэгш хандаж хүүхэд бүрийн мөнгийг олгох ёстой

Хүүхдийн 100 мянган төгрөгийг эцэг эхийнх нь олдог орлого болон өрхийн амьжиргааны түвшинээр нь ялгаварлаж олгодог болсон. Тодруулбал, нийт хүүхдийн 91 хувьд мөнгө олгож, 9 хувьд нь олгохгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Гэхдээ 91 хувьдаа яг хүрч байна уу гэдэг нь эргэлзээтэй. Өрх толгойлсон ээж болон өр зээлтэй айл өрхүүдийн хүүхдүүд хамрагдаж чадахгүй, мөнгөнөөсөө хасагдсан байгаа нь нэлээд шүүмжлэл дагуулаад буй. 
Тэгвэл жүжигчин А.Мөнгөнзул хүүхдийн мөнгөний асуудлаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Дугармаар байна. Миний бие хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрх, түүнд бухимдсан аав ээжүүд, сэтгэл гонсгор үлдсэн хүүхдүүдийн өмнөөс бухимдан, түүний эсрэг уриалга гаргаж байна. Учир нь төрийн уялдаа холбоогүй буруу мэдээллээс болж хүүхэд гадуурхагдаж байна. Ер нь хэн гэдэг ухаантай, ажилсаг дурак нь хүүхдийн мөнгийг олгохдоо ялгасан гадуурхсан шийдэл олдог байна. За тэгээд тэр Еmongolia дээр харагдах дийлэнх өрхийн мэдээлэл буруу мөн түүнийгээ залруулахгүй өдий хүрэх нь Төр иргэнээ гүтгэн доромжлохтой адил. Ядаж байхад цахим үндэстэн болохыг гардан удирддаг сайдынх нь мэдээллүүд нь хүртэл худлаа байсанн гэсэн тэр Еmongolia-д. За тэгээд худлааг үнэн болгохоор, хэдэн ч удаа хороо, дүүрэг холбогдох газарт хүмүүс очно. Очих бүрд ЁСТОЙ МЭДЭХГҮЙ гэсэн гунигт шийдэлгүй үг иргэдийг бухимдуулна. Бараг уурладаггүй хүмүүс хүртэл, очоод уураа шавхаад гарна тэндээс. Энэ бол холбогдох сайдуудын ажлаа мэдэхгүй,тооцоо судалгаагүй сэтгэлгүй хүмүүсийн ГАЙ. Монгол хүн төрдөө бухимдсаар , хууртагдсаар энэ амьдралаа дуусгах ёстой юу? Монгол төр одоо ч цаашдаа ч хүүхэд бүрт тэгш хандаж хүүхэд бүрийн мөнгийг олгох ёстой гэж дуугарч байна" гэжээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (192.82.90.124)

    2023-04-06

    Дийлэнх монголчууд Баян-Өлгийчүүдийг АНУ-ын даалгаврын дагуу дарамталж, хахуульд нь АНУ-д үр удмаараа хууль ёсоор амьдрах эрх ба санхүүжилт авдаг юм. Одоо бүр ил гарчихсан. They show it.