Туулын хурдны зам төсөлд 1,9 их наяд төгрөгийг зарцуулна
- 16 цаг 14 мин
- Улаанбаатар
- 0
Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын хурлын үеэр нийслэлд хэрэгжих найман төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг танилцуулжээ.
Санхүүжилтийн хэлбэр нь нийслэлийн төсөв болон гадаад, зээл бондын эх үүсвэр байхаар төлөвлөснийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлэв. Тухайлбал,
- Туулын хурдны зам төсөлд 1,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай, нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр болжээ.
- Налайхын автозамаас Дархан чиглэлийн авто замын уулзвар хүртэл 32 км үргэлжлэх, зургаан эгнээ бүхий тус замыг 2027 онд ашиглалтад оруулснаар замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувь нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.
- Харин Сэлбэ хот орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд 1,7 их наяд төгрөг шаардлагатай, гадаад бондоор санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төсөл хэрэгжиж дууссанаар нийслэлийн яндангийн тоог 10 мянгаар бууруулна.
Өнөөдрийн байдлаар инженерийн дэд бүтцийн ажил хийгдсэн, 70 хувийн газрыг чөлөөлсөн, барилга угсралтын тендер зарлах ажил хийгдэж байгааг дурдав. Цаашид бусад 12 төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Тун удахгүй Улаанбаатар метро төслийн /1-р шугам/ санхүүжилтийг баталгаажуулахаар төлөвлөж байгаа зэргээр бусад төслийн санхүүжилтийн эх үүсвэр дээр ажиллаж байна хэмээн танилцуулжээ.
Сэтгэгдэл (0)