Боксын дэлхийн цомын аварга А.Баттулга
- 2025-02-18
- Спорт
- 0
Боксын дэлхийн цомын аварга Алдархишигийн Баттулга 2003 оны энэ өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ. Тэрбээр Батлан хамгаалах яамны зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин. А.Баттулга 11 настай байх үедээ “Алдар” спорт хорооны Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Аабатын Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр багш нарын шавь болж боксын спортод хөл тавьсан.
А.Баттулга “World cup” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн. Боксын улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. УАШТ-ээс гурван алт, хоёр мөнгөн медаль, нэг хүрэл медаль авч байсан. Монголын бүх ард түмний наадмын мөнгөн медальтай. Өсвөр үе, залуучуудын болон бусад тэмцээний олон медаль медаль түүнд бий. 2025 оны боксын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд байгаа.
Сэтгэгдэл (0)