АТГ гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгажээ
- 2025-02-18
- Нийгэм
- 0
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 02 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс
- 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх,
- 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж,
- 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн бөгөөд
- одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 905 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт
- 12 хэргийг шүүхэд шилжүүлэх,
- 12 хэргийг хаах,
- 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж,
- 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 878 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.
Эх сурвалж: АТГ
Сэтгэгдэл (0)