Ингэний айргийн баяраар 245 сая төгрөгийн борлуулалт хийжээ

Өмнөговь аймаг 18 дахь жилдээ "Ингэний айргийн баяр-2025"-ыг хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж, сүү сүүн бүтээгдэхүүн, гар урлал, газар тариалангийн чиглэлээр 15 сумын 180 орчим иргэн, аж ахуй нэгж оролцож 245 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

 

Тус үйл ажиллагааны хүрээнд долоон төрлийн номинац шалгаруулсан бөгөөд “Хамгийн зохион байгуулалттай оролцсон сум”-аар Баяндалай, “Хамгийн зохион байгуулалттай оролцсон нэгж”-ээр Цогтцэций сумын “Марал уран зүйдэл” ХХК, “Хамгийн олон нэр төрлийн, их бүтээгдэхүүнтэй оролцсон нэгж”-ээр Хүрмэн сумын үйлдвэрлэгч С.Отгонсүрэн, “Өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Ханбогд сумын “Галбын говь” ХХК, “Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр  Даланзадгад сумын  “Цоглог говь” ХХК, “Шилдэг гар урлал”-аар Даланзадгад сумын урлаач Ч.Үүрийнтуяа, “Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Баяндалай сумын үйлдвэрлэгч Д.Болортуяа нар тус тус тодорсон байна.

 

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй нь малчдын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой. Тус үзэсгэлэн худалдаагаар цагаан идээний худалдан авалт их байна. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад үнэ 15 хувиар нэмэгджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)