Сирийн шинэ засгийн газартай Москва хэлэлцээр байгуулна
- Уржигдар 08 цаг 52 мин
- Дэлхий
- 0
Mосква шинээр байгуулагдсан Сирийн засгийн газартай хэлэлцээр хийх болсон гэж эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, Ассадын засаг захиргааны үед байсан цэргийн хоёр баазыг үргэлжлүүлэх эсэх нь тодорхой биш байсан ч Оросын хэд хэдэн төлөөлөгчид өнгөрсөн сард Сирид айлчилж, хэлэлцээр хийх болжээ.
Гэхдээ Оросын эрх баригчид Сирид хязгаарлагдмал цэргийн оролцоотой байхаар төлөвлөж байна.
Тухайлбал, Сирийн улс төр зэрэг дотоодын асуудалд оролцохгүйгээр зарим цэргийн албан хаагч, техник хэрэгслийг байршуулах бололтой. Мөн Москвагийн зүгээс Сирид сэргэж буй Исламын улс бүлэглэлийн босогчдын нөлөөг эсэргүүцэх ажиллагааг хэлэлцээрийн хүрээнд явуулах зорилготой гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ассадын дэглэм нуран унасны дараа Орос тус улсад ашиглаж байсан тэнгисийн болон агаарын баазаа авч үлдэх найдлага тавьж байсан.
Одоо хоёр улсын харилцаа дахин шинэчлэгдэж байгаа ч Ассад гэр бүлийн хамт Москвад орогносон хэвээр буй. Түүнчлэн, Европын олон албан тушаалтнууд Оросын цэргийг Сириэс гаргахыг хүссэн хэвээр байна. Ялангуяа Европын өмнөд хэсгийн өндөр албан тушаалтнууд Орос улс Сири дэх тэнгисийн болон агаарын баазаа алдсан тохиолдолд Ливид дахин анхаарлаа хандуулна гэж эмээж байв.
ЭХ СУРВАЛЖ: TAGTIKA
Сэтгэгдэл (0)