Газ худалдаалагчдыг шалгаж байна

НЦГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, НОБГ, НМХГ, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран газ худалдаалж, борлуулж буй дэлгүүр, ах ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байна.  Сүүлийгн үед хүүхдүүд  ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий буюу газ үнэрлэн амь нас, эрүүл мэндээрээ хохирох хэрэг нэлээд гарах болсон биилээ. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх, сургуулийн сурагч, өсвөр насны хүүхдэд шингэрүүлсэн шатдаг хийн хор уршгийг сурталчлан таниулах зорилготойгоор ийнхүү шалгалт хийж байгаа юм байна. 

Тиймээс шатдаг хий болон шингэрүүлсэн хий худалддаг  томоохон худалдааны төв, зах, хүнс, барааны бөөний худалдааны төв, супер маркет, мини маркет, хүнсний дэлгүүр, түргэн үйлчилгээний цэгүүдэд хамтарсан үзлэг шалгалт явуулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.188.43)

    2018-05-12

    GAZAAR YAVDAG AVTOMASHIN HORTOI