Осол аваариас урьдчилан сэргийлэх, зорчигчийн эрүүл мэндэд хяналт тавих байнгын хяналтын пост, хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна

Замын хөдөлгөөний мэдээлэл Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулж 2020 оны 03 дугаар сар 02 ны өдрийн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 03-р сарын 03-05 ний өдрүүдэд босоо тэнхлэгийн авто замын дагуу замын хөдөлгөөний осол аваариас урьдчилан сэргийлэх, зорчигчийн эрүүл мэндэд хяналт тавих байнгын хяналтын 3 пост, хөдөлгөөнт 2 эргүүл ажиллуулж байна.

Дээрхи хяналтын постуудад Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналт, Автотээвэр, Эрүүл мэнд, Онцгой байдлын байгууллага болон Шивээговь, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын алба хаагч нар 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Замын цагдаагийн хяналтын байнгын постоор 03 сарын 03 ны өглөөний 6 цагаас 03 сарын 4 ны өглөөний 8 цагийн байдлаар нийт 2 чиглэлд 1887 тээврийн хэрэгслээр 7548 зорчигч замд зорчиж, 2272 иргэнд асуумж тараагдсан байна. Үүнээс гарсан 938 тээврийн хэрэгслийн 3798 зорчигч, 949 орсон тээврийн хэрэгслийн 3750 зорчигч зорчоод байна.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хяналтын постоор нэвтрэн орж, гарч буй зорчигчдын биеийн дулаан, халууныг хэмжиж, асуумж бөглүүлэн авч байна. Сэжигтэй тохиолдол болон ямар нэгэн зөрчил илрээгүй.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж оролцохыг анхааруулж байна.

Говьсүмбэр аймгийн ЗДТГ 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)