Пап Францисын бие сайжирч, эмнэлгээс гарчээ

хатгалгааны улмаас өнгөрсөн сарын 14-нөөс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Пап Францис эмнэлгээс гарчээ.

Өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал эрс муудсан, сайжирсан зэрэг олон мэдээллийг Ватиканаас өгч байв.

Түүний нас, биеийн ерөнхий байдал, уушгины суурь өвчнийг нь харгалзан хатгалаа туссаных нь дараа олон хүн санаа зовж байсан юм. Түүний хувьд залуудаа нэг уушгиа тайруулж байсан аж.

Тэгвэл түүний бие сайжирсан бөгөөд ням гарагт эмнэлгээс гарч, Ватиканд эргэн очжээ. Тэрбээр Ромын Гемелли эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Хэдийгээр эмнэлгээс гарсан ч бүрэн эдгэрэх хүртэл урт хугацаа шаардлагатайг эмч нар мэдээлсэн. Улмаар хоёр сарын турш амарч, томоохон уулзалтуудад оролцохгүй байхыг зөвлөсөн аж.

Өдгөө 88 настай тэрбээр Монгол Улсад 2023 онд айлчилж байв. 

Эх сурвалж: Reuters

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)