О.Алтангэрэл: Одоогоор "Ноорог"-той холбоотой хүмүүсийн хэнд ч гэмт хэрэг тогтоогдоогүй

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Ноорог"-ийн асуудлаар Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл өгөв.

Тэрээр “2025 оны гуравдугаар сарын 17-нд хойшлуулшгүй үйл ажиллагааг явуулж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байна гэх асуудал үүссэн. Уг асуудалтай холбоотойгоор миний бие хууль зөрчсөн эсэх талаар Цагдаагийн байгууллагаас тодруулга авсан. 

Уг тодруулгад Эрүүгийн хэргийн хянан шалгах ажиллагааны хүрээнд ажиллагаа явагдаж байна гэсэн. Олон нийтийн зүгээс хүний эрх зөрчигдсөн юм биш үү гэх асуудлыг удаа дараа тавьж байсан учраас Цагдаагийн байгууллагад зохих журмын дагуу мэдээлэл өгөхийг үүрэгдсэн.

Энэ асуудалтай холбогдуулан хүний эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаад байгаа юм биш үү гэж үзэн Засгийн газрын хүрээнд танилцуулж мэдээлэл өгсөн. Нэг зүйлийг хэлэхэд, ХЗДХ-ийн сайдаар томилогдсоны дараа цахим мөрийтэй тоглоомоос болж хохирсон иргэдийн гомдол маш их ирсэн. Энэ хүрээнд Цагдаагийн байгууллагын даргыг дуудаж, энэ гэмт хэрэгтэй тэмцэх тэмцлээ идэвхжүүлэх үүрэг өгсөн.

Эдгээр хүмүүсийн хэнд ч гэмт хэрэг тогтоогдоогүй байна. Янз бүрийн л мэдээлэл гарч байна. Гэхдээ хууль сахиулахын алба хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа хийж байгаа шүү. Мөн гишүүдийг тэнцвэртэй хандахыг хүсэж байна” гэлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)