А.Баяржаргалын мэдээлэлд дурдсан цагдаагийн алба хаагч Б гэх этгээдийг саатуулж, мөрдөн шалгаж байна
- Уржигдар 11 цаг 33 мин
- Нийгэм
- 1
"Ноорог"-ын ажилтан А.О-н ар гэрээс олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хийсэн. Уг мэдээлэлтэй холбоотой өнөөдөр Нийслэлийн Цагдаагийн Удирдлагын газраас мэдээлэл өгөв.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван "Өчигдөр цахим орчинд мэдээлэл өгсөн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг А.Баяржавхлангийн 18 хүн оролцсон бүлэглэл байгааг тогтоосон. Энэ иргэний төрсөн хоёр дүүг шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Цахим мөрийтэй тоглоомын улмаас маш олон иргэн хохирдог.
Иргэн А.Баяржавхланг зохион байгуулалтай гэмт бүлэг үүсгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах зүйл ангиар шалгаж байна.
Цагдаагийн байгууллага нь Олон улсын Интерполын байгууллагын гишүүн бөгөөд энэ шугамаар А.Баяржавхланг эрэн сурвалжилна. Мөн Турк улсад байгаа учраас шувуу ажиллагааны хүрээнд Монгол Улсад албадан авчирна. Шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй." гэлээ.
Сэтгэгдэл (1)
(66.181.179.175)
SEKSYGR VANXANDI80955877