ОХУ, АНУ-ын төлөөлөгчид Эр-Риядад хэлэлцээ хийжээ

ЭР-РИЯД, 2025 оны гуравдугаар сарын 25 /RIA Novosti/. ОХУ, АНУ-ын төлөөлөгчид Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо өчигдөр хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ 12 цаг гаруйн турш үргэлжилжээ. 

 

Төлөөлөгчид хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийгээгүй байна. Талууд хамтарсан мэдэгдлээ гуравдугаар сарын 25-ны мягмар гарагт нийтэлнэ гэж "РИА Новости" агентлагийн эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Хоёр улсын "техникийн багуудын" шинжээчдийн уулзалт даваа гарагт Москвагийн цагаар 10:00 цаг орчимд эхэлжээ. Уулзалтыг “Ritz-Carlton” зочид буудалд хаалттай хэлбэрээр зохион байгуулсан байна.  Хэлэцээнд Оросын талыг Холбооны Зөвлөлийн олон улсын хорооны дарга Григорий Карасин, Аюулгүй байдлын албаны захирлын зөвлөх Сергей Беседа нар төлөөлөн оролцжээ.

 

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, уулзалтын үеэр хэлэлцсэн гол сэдэв нь Хар тэнгисийн санаачилга байсан бөгөөд уг асуудлыг Владимир Путин, Дональд Трамп нар хамгийн сүүлд утсаар ярихдаа хэлэлцсэн юм.

 

Хоёр орны удирдагчид гуравдугаар сарын 18-нд утсаар ярьсан билээ. Энэ үеэр Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хөндсөний сацуу дэлхий дахины аюулгүй, тогтвортой байдлыг хангах онцгой үүрэг хариуцлагынхаа хүрээнд харилцаагаа хэвийн болгох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө 30 хоногийн хугацаанд харилцан зогсоох тухай саналыг дэмжиж, ийм тушаалыг зэвсэгт хүчиндээ өгсөн гэдгээ Д.Трампад мэдэгджээ. 

 

В.Путин, Д.Трамп нар мөн "Хар тэнгист гал зогсоох, бүрмөсөн гал зогсоож, бат бөх энх тайван тогтоох" тухай техникийн хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.186.213)

    2025-03-25

    ОХУ мандтугай!