БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа
- 19 цаг 59 мин
- Байгаль орчин
- 1
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД С.ОДОНТУЯА ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ, “СИБИРИЙН ОЙ СЭРГЭЭХ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ОЛЕГ АНАТОЛЬЕВИЧ ГЕЕВСКИЙ НАРЫГ ӨНӨӨДӨР /2025.03.25/ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
Уулзалтаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нарс, хуш модны суулгацыг үйлдвэрлэж, ойжуулалтыг хийж буй чиглэлээр ОХУ-ын туршлагаас судлах, технологи нэвтрүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах хүрээнд саналаа солилцлоо.
Мөн байгаль, цаг уурын ижил төстэй ойн есосистемтэй тул шилмүүст модны суулгацыг бэлтгэх, ойн нөхөн сэргээлт, ойн тогтвортой менежментийн чиглэлээр хамтран ажиллах нь үр дүнтэй болохыг онцоллоо.
Сэтгэгдэл (1)
(66.181.186.213)
Энэ Одонтуяа АНУ-ын зааврын дагуу ажиллаж байгаа.