Аймгийн арслан Г.Төрмөнх анх удаагаа түрүүлэв
- Уржигдар 09 цаг 10 мин
- Спорт
- 0
Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өчигдөр/2025.03.23/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, “Дорнод Гурил” ХХК, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх Г.Төрмөнх түрүүлж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-032 анги, Ивэн Бүрэн Хан ХХК, "Таван Хан" дэвжээний бөх, аймгийн заан С.Оргилбаатар үзүүрлэв.
Дөрөвт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат, “Ару Дана” ХХК, “Яруу Хул Ажнай” ХХК, “Маршал Компорт” ХХК-ийн бөх, аймгийн арслан Е.Көптилек, Увс аймгийн Малчин сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, “Эрдэнэ Ремикс” ХХК-ийн бөх, аймгийн заан Т.Батсүрэн нар шалгарлаа.
Наймд аймгийн хурц арслан Ч.Энхмөнх, аймгийн арслан Л.Даваажамц, аймгийн арслан О.Баярбаасан, аймгийн заан Б.Баянсүх нар үлдэв.
Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь:
- Гуравдугаар сарын 28-ны Баасан гарагт 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
- Гуравдугаар сарын 29-ний бямба гарагт 15:00 цагаас "Бест буйдан" ХХК-ийн нэрэмжит "БЕСТ БАЗЕР" чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,
- Гуравдугаар сарын 30-ны ням гарагт 13:00 цагаас Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.
Сэтгэгдэл (0)