Барилгын компаниудад төрөөс хяналт тавьж, ажлыг нь шахах хэрэгтэй гэв

Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн төлөөлөл Сүхбаатар дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа.

Тодруулбал, тус дүүргийн 6 дугаар хорооны 21, 22 дүгээр байрны нөхцөл байдал маш хүнд, дахин төлөвлөлтийн ажил саатсан байдалтай байгаа юм.

Иргэдийн зүгээс шүүхийн маргаан, барилга зохион байгуулалт, тендер, сонгон шалгаруулалт зэрэг асуудлуудыг яаралтай нэг талдаа гаргаж, дахин төлөвлөлтийн ажлыг дахин эхлүүлэхэд анхаарч өгөхийг хүслээ.

Харин "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн холбогдох албанынхан дахин төлөвлөлтийн тооцооллын хугацааг амлахад эрт байна. Гэхдээ эрх шилжин ирсэн учир чиг үүргийн дагуу төслүүдийг гацаахгүй эхлүүлэх зорилго тавин ажиллаж байна гэлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)