СХД-ийн 20-р хороонд үерийн даланг зөвшөөрөлгүй хааснаас шар усны үер хажуу тийшээ хальжээ
- 21 цаг 18 мин
- Улаанбаатар
- 0
Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдээд байна. Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай байршлуудад суваг татах, далан босгох зэрэг арга хэмжээг ГУББГ-аас авч ажиллаж байна.
Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт шар усны үер буусан. Тухайлбал, СБД-ийн 15 дугаар хороо буюу Сэлбэ гол дагуух дөрвөн айл шар усны үерт өртөх эрсдэлтэй байсныг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллалаа. Мөн СХД-ийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны үерийн хамгаалалтын далан сувгийг зөвшөөрөлгүй хааж, орц, гарц гаргасантай холбоотойгоор шар усны үер хажуу тийшээ хальсан байсныг хэвийн болгосон” гэв.
Өнөөдрийн байдлаар ГУББГ-аас СХД-ийн 32 болон 20 дугаар хороонд байрлах Баруун Нарангийн үерийн далангийн халиа тошинг багасгах, суваг сэргээн татах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн иргэд, ААН-үүд шар усны үерээс сэргийлж үерийн далан, байгууламж руу хог хаяхгүй байхыг уриаллаа.
Сэтгэгдэл (0)