Б.Энхбаяр: Ёс зүйгүй даргатай УИХ-ын Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнээс гарах хүсэлтээ гаргалаа

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан гаргажээ.

Тэрбээр энэ талаар "Ёс зүйгүй даргатай УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан гаргалаа" хэмээн  бичсэн байна.

Уг албан бичигтээ "УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь Улаанбаатар төмөр зам ХНН-ийн "Зорчигч тээврийн төв" ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Өлзий-Оршихт хандсан өөрийн албан бичигтээ УИХ-ын гишүүдийг ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл гаргасан мэт, түүнд өөрөө хариуцлага тооцсон мэт үйлдэл гаргасан нь УИХ-ын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн, ёс зүйгүй, хууль зөрчсөн, УИХ-ын гишүүний тангаргийнхаа эсрэг үйлдэл гэж үзэж байна.

Байнгын хорооны дарга УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох бүрэн эрх олгогдоогүй. Албаны бүрэн эрхээ хэтрүүлэх нь ёс зүйгүй төдийгүй Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хориглогдсон үйлдэл" гээд Ёс зүйгүй даргатай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд байх ёс суртахуун надад байхүй учраас байнгын хорооны бүрэлдэхүүнээс гаргаж өгөхийг хүсье" гэжээ. 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (122.201.23.84)

    2020-12-24

    Бат-Эрдэнэ аварга ёс зүйн хорооны дарга байх эрхгүй хүн. Огцруулах хэрэгтэй