Оюуны өндөр чадвартай хүүхдүүд зусланд амрана

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар энэ жил оюуны өндөр чадвартай хүүхдүүдээ дэмжиж, нийслэлийн ногоон бүс дэх зуслангуудад амруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын санаачлагаар энэ жил оюуны өндөр чадвартай хүүхдүүдээ дэмжиж, нийслэлийн ногоон бүс дэх зуслангуудад амруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн жилүүдэд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг зуны амралтаар нь үнэ төлбөргүй зусланд амрааж байсан. Тэгвэл өнөө жил энэ ажил үргэлжлэхээр болжээ. Улаанбаатар хот орчмын ногоон бүсэд нийтдээ 29 зуслан байдгаас өнөөдрийн байдлаар 18 нь бэлтгэл ажлаа бүрэн хангаж, хүүхдүүдээ хүлээж авах саналаа ирүүлээд байна. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор зуслангууд үнээ нэмэх санал ирүүлсэн ч 7-10 хоногийн амралтын эрхийн бичгийг 110-120 мянган төгрөг байхаар тооцжээ. Зуслангууд 6 дугаар сарын 6-наас хүүхдүүдээ авч эхлэх бөгөөд 6 сарын 20 гэхэд бүх зуслангийн үйл ажиллагаа жигдрэх аж.
Ч. Батцэцэг

www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)