"Монгол адуу замын бартаа саадыг мэдэрч эрсдэлийг тойрч гардаг"
- 2 цаг 50 мин
- Спорт
- 0
Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос хаврын уралдааны талаар өнөөдөр /2025.02.03/ мэдээлэл хийлээ.
Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд:
-Манай холбооны зүгээс монгол морио уядаг уяачдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хавар монгол мориороо уралддаг өв уламжлал байсан. Харин эрлийз монголоор нь сайн ялгах шаардлагатай байгаа юм. Тэгэхээр эрлийз монгол адууг ил тод бүртгэлжүүлж улмаар мэдээллийн сан үүсгэх хэрэгтэй байна.
Наадам болгон дээр сэрвээ хэмждэг ч энэ дандаа маргаан дагуулдаг. Үндэсний их баяр наадмын тухай хуулийг 2022 онд шинэчлэн баталсан. 2022 оноос хойш Үндэсний их баяр наадамд нэг ч монгол адуу түрүүлээгүй
Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд Монгол үйлдвэрийн адууны удмын санг хамгаалах цогц төлөвлөгөөг Засгийн газар баталж хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Засгийн газар энэ ажлаа хийхгүй байна.
Бидний зүгээс холбогдох газруудад үе шаттай асуудлаа тавьж ирсэн. Өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдэхгүй байна. Одоогийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ажлын хэсэг байгуулж, энэ хавартаа багтааж монгол үйлдвэрийн адууны стандартыг шинэчилж баяр наадмын тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан монгол адуу уралдах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх байх гэж бодож байна. Засгийн газар болон холбогдох газрууд нь хууль тогтоомжоо хэрэгжүүлэхийг хүсч шаардаж байна” гэлээ.
Тэрбээр, монгол адуу болон эрлийз адуу унаж уралдахад уралдаанч хүүхдэд гарах эрсдэл нь өөр өөр байдаг.
Тухайлбал монгол адуу эрсдэл учрахад газрын гадаргуу, замын бартаа саадыг мэдэрч эрсдэлийг тойрч гардаг. Эрлийз адуу бол тэгш зам дээр уралддаг замын бартааг мэдэрдэггүй мөн гарааны хурд маш өндөр байдаг тиймээс хүүхэд гараан дээр унаж бэртэх асуудал их гардаг.
Тиймээс Үндэсний их баяр наадамд эрлийз монгол адууг хамт уралдуулж болохгүй. Манай зарим уяачид эрлийз насанд эрлийз морио уралдуулчхаад монгол морины уралдаанд бас давхар уралдуулаад байдаг. Тиймээс дээр хэлсэн хууль тогтоомжоо хэрэгжүүлмээр байна гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл (0)