СЭЗИС үйл ажиллагаагаа хичээлийн бусад байруудад товлосон хугацаандаа хэвийн явуулна гэв

Санхүү эдийн засгийн их сургуулийн хичээлийн байр нурсантай холбогдуулан тус сургуулийн зүгээс мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “СЭЗИС-ийн 1956 онд ашиглалтад орсон А байрны нүүрэн хэсэгт урсгал засвар, үйлчилгээ хийх үед буюу өчигдөр /2022.08.31/ нуралт үүссэн. Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын өгсөн зөвлөмжийн дагуу А байрны дотоод болон гадаад орчны аюулгүй байдлыг цаг алдалгүй хангаж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан болно.

Нуралтаас шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй болно. СЭЗИС нь багш, ажилтан, оюутан, зочдын аюулгүй байдлыг хангах үүргээ гүнээ ухамсарлаж, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Сургуулийн үйл ажиллагаа хичээлийн бусад байруудад товлосон хугацаандаа хэвийн явагдана. СЭЗИС-ийн захиргаа” хэмээжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)