Тамхи татах нь нэг төрлийн өвчин...
- 2022-09-20
- Эрүүл мэнд
- 0
Уушгины хавдрын 90 хувь нь тамхинаас үүдэлтэй. Тамхи татдаг 10 хүний 9 нь уушгины хавдраар нас бардаг.
- Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэдэг. Буйлны өвчин, шүд сулран, шүдгүйдэх шалтгаан болдог.
- Тамхи зүрхний шигдээс үүсгэнэ. Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багассанаас эрхтнүүдэд тэжээл дутагдаж зүрх, тархины шигдээс үүсгэдэг.
- Тамхи үр удмыг хөнөөнө. Жирэмсэн эмэгтэйн хажууд тамхи татахад хэвлий дэх ураг 5 дахин илүү хордоно.
- Хорт хавдрын - 38 хувь, Зүрх судасны өвчний - 34 хувь, Амьсгалын эрхтний өвчлөлийн 28 хувь нь дан ганцхан тамхи татсанаас болж үүсэж байна. Иймээс эрдэмтэд тамхи татахыг нэг төрлийн өвчин гэж үзэх болжээ.
Уушгины хавдрын 90 хувь нь тамхинаас үүдэлтэй...
Тамхи татдаг хүний гадаад төрх нь:
- Амнаас чинь эвгүй үнэр гарна.
- Үс, хувцаснаас байнга тамхины үнэр ханхална.
- Наснаасаа овортой харагдана.
- Гарын хуруу шарлаж, эвэршинэ.
- Шүд шарлаж, хорхойтох, буйл үрэвсэх нь бусад хүмүүсээс илүү байдаг.
- Чөлөөтэй амьсгалж чадахгүй болно.
- Илүү өвчлөмтгий байдаг.
- Гоо сайхан алдагдана. Хамгийн гол нь эрүүл мэнд амь насаа ч алдаж болзошгүй.
Тамхи хэрхэн эрүүл мэндэд нөлөөлдөг вэ?
Тамхины бохь - УУШГИ МЭНГЭРТЭНЭ
Тамхины бохь нь зөвхөн уушгийг харлуулдаг төдийгүй хавдар үүсгэхэд нөлөөлдөг олон бодисыг ихээр агуулж байдаг. Нэг жилийн турш өдөр бүр 20 ширхэг тамхи татвал 1 аяга тамхины бохь уухтай тэнцүү.
Тамхи татдаггүй хүн тамхины утаатай өрөөнд 1 цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хорт бодисоор амьсгалж байна гэсэн үг.
Тамхины талаарх буруу ойлголтууд:
- Миний бусад эрүүл зан үйл, зуршлууд маань намайг эрүүл байлгана.
- Зөөлөн, нарийн шүүлтүүртэй тамхи татах нь намайг эрсдлээс аварна.
- Би маш олон жил татаж байгаа учраас аль хэдийнэ эд эрхтэн хордсон. Тамхинаас гарсан ч, гараагүй ч ялгаа байхгүй.
- Тамхинаас гарна гэхээр их стресс дагуулдаг.
- Тамхинаас гарахаар эргээд таргална гэж айдаг.
- Никотин хэрэглэх нь тамхи татахаас хортой.
Сэтгэгдэл (0)