Сургуулийн орчинд маск зүүж, гараа халдваргүйтгэж байхыг зөвлөж байна

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар  улирлын хичээл эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх эрсдэлтэй тул хүүхдүүдээ дулаан хувцаслаж, гар халдваргүйтгэх, ээлжийн масктай явуулах, МАСК ЗҮҮЖ хэвшүүлэхийг зөвлөж байна.

Хүйтний эрч чангарч, танхимын сургалт эхэлснээр амьсгалын замын халдвар нэмэгддэг тул Эрүүл мэндийн яам, Боловсролын яамтай хамтран Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)