Г.Батсуурийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар дахин томилов

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын хуралдаанаас нэр дэвшүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, Гомбодоржийн Батсуурийг тус аймгийн Засаг даргаар томиллоо.

Г.Батсуурь 1996-2006 онд Дорноговь аймгийн нефь хангамжийн газар засварчин, механик, ерөнхий механик, дарга, 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч, 2015-2016 онд Говьсүмбэр аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016-2020 онд Говьсүмбэр аймгийн Засаг дарга, 2020-2022 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар тус тус ажилласан туршлагатай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (64.119.26.100)

    2022-12-15

    Батзам даргыг өөрчилсөн шөнө Говьсүмбэрт оччихсон тарвага сахиж байгаа аятай байна гэх хүмүүсийн жиг жуг яриа үнэн байх нь

  • зочин (202.126.88.68)

    2022-12-15

    Дэд сайд нараа эртнээс тойрог руу нь томилж бгаа юм бн. Амжилт хүсье.