Хүний эрх, жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт олгох сургалт зохион байгууллаа

Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн Хөвгүүдийн зөвлөлийн хүсэлтээр тус сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан Хүний эрх, жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт олгох сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэнлхам удирдан явууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)