Голомт банк WaterEquity хамтран ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
- 2024-02-19
- Сурталчилгаа
- 0
Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих, харилцагчдынхаа ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд WaterEquity байгууллагатай хамтран НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 6-р зорилго болох “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламж”-д хамаарах төслүүдэд санхүүжилт олгож эхэллээ. Санхүүжилтийг цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дараах байгууллагуудад олгож байна. Үүнд:
- Ус, ариун цэврийн хүртээмжтэй холбоотой үйлдвэрлэгчид /Усны танк, хоолой, шугам сүлжээ, ариун цэврийн тоноглол, ариутгалын химийн бодис г.м./;
- Ус, ариун цэврийн хүртээмжтэй холбоотой борлуулагч, ханган нийлүүлэгч, түгээгч, импортлогч, жижиглэн худалдаачид;
- Цэвэр, бохирын тээвэрлэлт, тэдгээрээс үүсэх зардал буюу ачааны машин, ус нөөцлөх сав ханган нийлүүлэгчид;
- Ус, ариун цэврийн байгууламжийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид ба гэрээт бэлтгэн нийлүүлэгчид, ажил гүйцэтгэгчид;
- Тоног төхөөрөмж, машин техник зэрэг тусгай зөвшөөрөлтэй худаг өрөмдлөгийн үйл ажиллагаа эрхлэгчид;
- Нийтийн хэрэглээ, ундны ус үйлдвэрлэгч, савлаж түгээх байгууллагууд;
- Худаг автоматжуулах, ус түгээхэд шаардагдах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчид тус тус багтана.
Дээрх ангиллуудад хамаарах аж ахуйн нэгж, байгууллагууд Голомт банкны ус, ариун цэврийн хүртээмжийг дэмжих ногоон зээлийн шаардлагыг хангаснаар тус санхүүжилтэд хамрагдах боломжтой.
Water.org болон WaterEquity байгууллагын тухай:
Water.org нь дэлхийн олон сая хүний амьдралд баталгаат ус, ариун цэврийн хүртээмжид эерэг нөлөө үзүүлсээр ирсэн олон улсын ашгийн бус байгууллага бөгөөд 2016 онд хөрөнгө удирдлагын WaterEquity-ийг үүсгэн байгуулжээ. Тус байгууллага нь зөвхөн хөгжиж буй зах зээлд цэвэр ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг, салбартаа анхдагч төдийгүй 25 гаруй жилийн турш хүүхэд эмэгтэйчүүд, гэр бүлүүдэд итгэл найдвар, эрүүл мэнд, ирээдүйг бэлэглэсээр иржээ. Одоогоор Water.org болон WaterEquity-ийн хамтын ажиллагаа дэлхийн 60 гаруй сая хүнд хүрч эерэг нөлөөллийг бий болгоод байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1646 /дотуур дугаар:1402/ утас болон gogreen@golomtbank.com имэйл хаягаар холбогдон авна уу.
Сайн сайхныг санхүүжүүлнэ