Шар усны үерээс сэрэмжилье
- 2024-02-29
- Байгаль орчин
- 0
Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад дөрөвдүгээр сарын дундуур, арай өндөрт орших голын хаврын шар усны үер дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын дундуур эхэлнэ.
Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтий нуруунаас эх авсан гол мөрөнд хаврын шар усны үер голын адгаар дөрөвдүгээр сарын эхний 10 хоногт, ус хурах талбайн ихэнх нь 2500 м-ээс дээш өндөрт хамрагдаж байвал тавдугаар сарын эхний 10 хоногт ажиглагдана.
Хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ 1500 м-ээс доош өндөр бүхий ус хурах талбайтай голуудад мөн сарын хоёрдугаар арван хоногт тохиолдоно.
Зөвхөн Монгол Алтайн нурууны голуудад хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ арай хожуу буюу зургаадугаар сарын сүүлчээр ажиглагдана.
Сэтгэгдэл (0)