Баянгол дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ” зохион байгуулах удирдамжийн дагуу өнөөдөр Баянгол дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Их цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдал, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, шон дээр наасан зарлал дурсгал, хогийн сав, сандал, хайс, хашлага, мод бут, зам талбайг угааж цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг, хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг сэргээх зэрэг ажлыг зохион байгууллаа.
Тухайлбал, дүүргийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцсан "Шинэ Өргөө" ОНӨААТҮГ, "Мөнх Хаадын зам" ХХК, "ОЧТ" ХХК, "Жавхлан хүслэн" ХХК, "Гранд зэвс" ХХК, "Билэгт Окта" ХХК зэрэг зураан байгууллага дүүргийн төвийн 834,630м.кв талбайд нийт 156 зам талбайн үйлчлэгч, 15 жолооч, 7 ачигч, 12 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 3100м.кв явган замыг хөөстэй угаалгаар, таван хөшөө дурсгал, 26 автобусны буудал, 56 хогийн сав, 26 сандал, 650 метр авто замын тусгаарлах цагаан болон шар хайс, 112 метр авто замын хашлага, 87 замын тэмдэг тэмдэглэгээг угаалаа.
Мөн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнээс гарсан нийт 21300кг хог хаягдлыг 8 рейсээр ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэг рүү зөөж тээвэрлэлээ.  

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)