Г.Дөлгөөнийг УИХ-д нэр дэвшүүлвэл Л.Оюун-Эрдэнийн тэмцэл үнэ цэнэгүй болно

УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Ирэх даваа гарагт буюу энэ сарын 20-нд МАН-ын Бага хурал, Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо тус тус хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулахаар болоод буй юм.

Шулуухан хэлэхэд УИХ-ын сонгуульд хэрхэн нэр дэвшүүлсэн байдал нь л Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр хоёрын хэн нь хэн бэ? гэдгийг жинхэнэ харуулна. Жижигхэн жишээ татахад Монгол Банкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч асан Ганбямбын Дөлгөөн гэгч залуу л гэхэд УИХ-д нэр дэвшихээр асар их мөнгө зарцуулан, өөрийгөө сурталчилж буй.

 

Тэгвэл Г.Дөлгөөн гэж хэн бэ?

УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг Дарга асан Н.Ганбямбын хүү, улс төрийн угсаа залгамжлагч.

 

Залуусын боломжийг хулгайлж, Люксембургийн Вант Улсын Люксембургийн их сургуульд Боловсролын Зээлийн сангаар суралцсан нэгэн.

Татвар төлөгчдийн асар их хөрөнгийг чанаргүй зээл болгон, үрэн таран хийх үед нь Хөгжлийн Банкинд Дэд Захирал бөгөөд Эрсдлийн Үнэлгээний Удирдлагын Газрын захирлаар ажиллаж байсан этгээд. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны хэрэгт ядаж ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой хүн.

Хамгийн сүүлд гэхэд л "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөгийг Д.Сумьяабазарын хувийн банкинд шилжүүлсэн асуудалд холбогдсон нэгэн билээ.

Ийм этгээдийг УИХ-д нэр дэвшүүлэх аваас шударга бус байдал, хээл хахууль, угсаа залгамжилсан олигархи дэглэм, Хөгжлийн банкны зээлийн луйвартай тэмцсэн Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тэмцэл үнэ цэнэгүй болно.

Иймээс ч Г.Дөлгөөн мэт нь УИХ-д нэр дэвшихийг санаархах нь Л.Оюун-Эрдэнэ ба МАН-ын мянга мянган гишүүдийг доромжилж буйтай агаар нэг үйлдэл болох билээ.

 

 

С.Наваан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)