Ихэнх Европчууд авлига өргөн тархалттай гэсэн байр суурийг илэрхийлж байна
- 2024-07-26
- Дэлхий
- 2
Грек, Португаль, Мальта болон Словен улсын иргэдийн 95 хувиас илүү нь “авлига өөрийн оронд түгээмэл байгаа” гэж үзэж байгаа талаар мэдэгдлээ.
Лхагва гарагт нийтэлсэн санал асуулгын дүнгээс харахад Европын Холбооны гурван иргэн тутмын хоёр нь “авлига түгээмэл байгаа гэж үзэж байна” гэж хариулжээ.
Евробарометрийн судалгаа нь Европчуудын 68 хувь нь авлига түгээмэл байгаа гэж хариулсныг харуулсан бөгөөд хамгийн өндөр хувь нь Грекийн иргэдийн дунд (98 хувь), Португалд (96 хувь), Мальтад (95 хувь) болон Словенид (95 хувь) бүртгэгдсэн байна.
Хамгийн бага хувь нь Финланд (18 хувь), Дани (26 хувь) болон Люксембургт (43 хувь) бүртгэгдсэн байна. Европчуудын ойролцоогоор таван хүн тутмын нэг нь (27 хувь) өдөр тутмын амьдралдаа авлигатай тулгарч байсан, 75 хувь нь бизнес болон улс төрийн холбоо хэт ойр байх нь авлига дэлгэрэх нөхцөлийг бүрдүүлдэг гэж үзсэн байна.
Энэхүү санал асуулгын дүнг Европын Комиссын жил бүр эрхлэн гаргадаг “Rule of Law” тайланд нийтэлсэн бөгөөд тус тайланд Европын Холбооны гишүүн улсуудад хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх арга хэмжээг дүгнэжээ. 2024 оны тайланд "эрүүгийн хуулийн шинэчлэл" нь "авлигатай тэмцэх хөдөлгөөнд заналхийлэх магадлалтай" гэсэн анхааруулга өгсөн байна.
Тус санал асуулгаар Европын Холбооны ердөө дөрвөн улсад авлигын тархалт бага гэж үнэлэгджээ. Евробарометрийн судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд авлига “их" эсвэл "түгээмэл" байгаа гэж үздэг хүмүүсийн санал дийлэнх байна.
Эх сурвалж: https://europa.eu
Сэтгэгдэл (2)
(127.0.0.1)
Парисын Олимп дэлхийн олон тэр бум хүмүүсийг цочролд оруулаад зогсохгүй,дэлхийн удирдагчид үгээ хэлээд эхэлжээ. Унгарын ерөнхий сайд В.Орбан хэлэхдээ, Европын Холбоо нэгдсэн ёс сур суртахууны суурьгүй гэдгээ харууллаа. Энэ бол зарим элитүүдийн ялзрал гэж шүүмжилжээ. Италийн дэд ерөнхий сайд, дэд бүтцийн сайд хэлэхдээ, Францчууд аа та нар чинь юу болж байна! Дэлхийн олон тэрбум христэд итгэгчдийг доромжиллоо! гэж мэдэгджээ. В.Путин хэлэхдээ, Барууны эрх баригчид бол дэлхийн шинэ дэг журмыг эсэргүүцэгчид юм гэж хэлжээ. Дэлхий улам бүр хуваагдаж байна. Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж байна. Үүнийг даган баясагчид бол сатанд сүнсээ худалдсан либералууд шүү. Удахгүй гишгэх газаргүй болно. Манай ерөнхийлөгч эхнэрээ дагуулаад оччихсон инээд алдаад явж байх гэж дээ. Коран сударт энэ тухай бичсэн байдаг гэнэ. Сатанууд дарагдах үе ойрхон ирж байгаад мусульманчууд харин ч баярлан, тэднийг шоолж байна гэнэ шүү. Олимп гэхээсээ илүү улс төрийн шинж чанартай байна гэдгийг олон хүн олж харжээ. Тэр нь юугаар илэрхийлэгдэж байна гэхээр, уламжлалт гэр бүлийг үгүйсгэсэн, эмэгтэй хүнийг доромжлосон,шашин шүтлэг рүү халдсан,хүн төрөлхөтний түүх соёл иргэншилийг илт гутаасан,сатаны олон бэлэгдэлийг ил сурталчилсан гэдгээс харж болно.Ийм дэлхийг хүн төрлөхтөн үр хүүхдүүдэдээ үлдээх ёсгүй.
(127.0.0.1)
Парисын Олимп дэлхийн олон тэр бум хүмүүсийг цоцролж оруулаад зогсохгүй,дэлхийн удирдагчид үгээ хэлээд эхэлжээ. Унгарын ерөнхий сайд В.Орбан хэлэхдээ, Европын Холбоо нэгдсэн ёс сур суртахууны суурьгүй гэдгээ харууллаа. Энэ бол зарим элитүүдийн ялзрал гэж шүүмжилжээ. Италийн дэд ерөнхий сайд, дэд бүтцийн сайд хэлэхдээ, Францчууд аа та нар чинь юу болж байна! Дэлхийн олон тэрбум христэд итгэгчдийг доромжиллоо! гэж мэдэгджээ. В.Путин хэлэхдээ, Барууны эрх баригчид бол дэлхийн шинэ дэг журмыг эсэргүүцэгчид юм гэж хэлжээ. Дэлхий улам бүр хуваагдаж байна. Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж байна. Үүнийг даган баясагчид бол сатанд сүнсээ худалдсан либералууд шүү. Удахгүй гишгэх газаргүй болно. Манай ерөнхийлөгч эхнэрээ дагуулаад оччихсон инээд алдаад явж байх гэж дээ. Коран сударт энэ тухай бичсэн байдаг гэнэ. Сатанууд дарагдах үе ойрхон ирж байгаад мусульманчууд харин ч баярлан, тэднийг шоолж байна гэнэ шүү. Олимп гэхээсээ илүү улс төрийн шинж чанартай байна гэдгийг олон хүн олж харжээ. Тэр нь юугаар илэрхийлэгдэж байна гэхээр, уламжлалт гэр бүлийг үгүйсгэсэн, эмэгтэй хүнийг доромжлосон,шашин шүтлэг рүү халдсан,хүн төрөлхөтний түүх соёл иргэншилийг илт гутаасан,сатаны олон бэлэгдэлийг ил сурталчилсан гэдгээс харж болно.Ийм дэлхийг хүн төрлөхтөн үр хүүхдүүдэдээ үлдээх ёсгүй.