Голууд үерийн аюултай түвшинг 10-85 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна
- 2024-08-16
- Байгаль орчин
- 0
Наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Эг, Хэнтий нуруунаас эхтэй Хурх, Хангай нуруунаас усжих Хөгшин-Орхон, Шар ус зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна.
Хурх, Улз /Дашбалбар/, Хэрлэн /Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Хэрлэн /Өндөрхаан/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-85 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст усархаг аадар бороо орох тул тухайн хугацаанд орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх учир үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)