Ууц 350 мянгаас эхэлж байна
- 8 цаг 42 мин
- Нийгэм
- 0
"Малчин лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2025 оны нэгдүгээр сарын 06-ны байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш оны өмнө тогтворжиж байсан ч цагаан сар ойртож байгаатай холбоотойгоор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 19000-20000 төгрөг, хонь болон ямааны мах 14000-16500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.
Мөн цагаан сарын баяр ойртож байгаа учраас “Дэнжийн 1000” болон бусад өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны төвүүдэд ууц ихээр гарч, эрэлт дагаад үнэ өртөг ч өндөр байгаа аж.
Ууцны тухайд дундаж үнэ 350-450 мянган төгрөг байна.
"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:
- Үхрийн ястай мах кг 16000-16500 төгрөг, цул нь 19000-20000 төгрөг,
- Ямааны ястай мах кг 13000-13500 төгрөг, цул нь 16000-16500 төгрөг,
- Хонины ястай мах кг нь 15500-16000 төгрөг, цул мах нь 16000-16500 төгрөг,
- Адууны мах 11500-12500 төгрөгийн ханштай байна.
-
Сэтгэгдэл (0)