Баянгол дүүргийн 6000 орчим ажилтан, албан хаагч 1.6 га талбайгаас 559 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Баянгол дүүргийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн А/19 дүгээр  захирамжийн хүрээнд “Сар шинийн баярыг угтсан” бүх нийтийн угаалга цэвэрлэгээг дүүргийн 34 хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд дүүргийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан найман байгууллагын 204 зам талбайн үйлчлэгч, 17 тусгай зориулалтын машин техниктэй дүүргийн нийтийн эзэмшлийн 834,600 ам.метр талбай, 61000 ам.метр үерийн далан суваг, 54 гудамжны нийтийн эд хогшил буюу 52 автобусны буудал, 224 замын босоо тэмдэг, 1230 у/м хайс, 150 хогийн сав, 204 сандал, гурван хөшөө дурсгалыг зориулалтын бодис ашиглан угааж цэвэрлэн, явган зам, авто замын нуухны цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 3154 аж ахуй нэгж, байгууллагын 5200 гаруй ажилтан албан хаагч, 306 сууц өмчлөгчдийн холбооны 500 гаруй ажилтан цэвэрлэгээнд оролцож хаяг, гадна фасад орчны 50 метр хүртэлх хог хаягдлын цэвэрлэгээ, хар цас ачилт, ногоон байгууламжийн цэвэрлэгээ, 86 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэлээ. Хог тээвэр хариуцсан таван байгууллага нийт 1,6 га талбайгаас 559 тонн хог хаягдлыг 197 рейсээр ачиж төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)