Володимир Зеленски Цагаан ордноос хөөгдөн гарчээ

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-д айлчлан, тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс нартай уулзсан. Ингэхдээ маргаан үүсгэж, хөөгдөн гарсан нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаад байна.

Юуны өмнө Зеленский боксын дэлхийн аварга Олександр Усикийн бүсийг АНУ-ын талд бэлэглэсэн ч араас нь шүүмжлэлт өртөж эхэлсэн байна.

Харин маргаан дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнсийн "Дайныг дипломат аргаар зогсоох ёстой" гэж хэлснээс үүдсэн гэлтэй. Зеленский "Ямар дипомат арга?" хэмээн асуув. Үүнд Вэнс унтууцаж, хүндэтгэлгүй харилцааг нь шүүмжлэн, харин ч АНУ-ын талд талархал илэрхийлэх ёстой гэжээ.

Зеленский нэлээд түрэмгий маягтай ярьж эхэлсэн бөгөөд Дональд Трамп ярианд оролцохдоо "Чи хангалттай ярилаа. Чиний гарт ямар ч хөзөр байхгүй. Чи дэлхийн гуравдугаар дайнаар мөрий тавин тоглож байна" гэхчлэн ширүүхэн дуугарчээ.

Удалгүй Цагаан ордны зууван танхимаас Украины талын төлөөлөгчдийг Зеленскийн хамт гаргасан байна.

Харин уулзалтын дараа Дональд Трамп "Энхийн гэрээ байгуулахад бэлэн болсон хойноо дахиж ирээрэй" гэж Володимир Зеленскийд хандан бичсэн аж. Харин барууны орнууд энэ үйл явдлын дараа Украины талыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлж эхэлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөргөлдөөнийг тайван замаар зохицуулахад бэлэн биш байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгджээ.

 

“Ерөнхийлөгч Зеленский Америкийн оролцоотойгоор энх тайван тогтооход бэлэн болоогүй байна гэж би дүгнэлээ. Учир нь тэрбээр манай улсын оролцоо хэлэлцээнд ихээхэн давуу талыг өөрт нь  олгож байна гэж бодож байна. Харин би хэн нэгэнд давуу тал өгөхийг хүсэхгүй байна. Би зүгээр л энх тайван тогтоосой гэж хүсэж байна" гэж Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээнд бичсэн байна.

 

В.Зеленский “энх тайвныг тогтооход бэлэн болсон үедээ эргэж ирж болно” гэж Америкийн удирдагч онцолжээ. 

 

Украины Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын талаар Д.Трамп ярихдаа "сэтгэл хөдлөлдөө автсан нь гайхширууллаа" гэжээ. 

 

Цагаан ордонд баасан гарагт хийсэн Ерөнхийлөгч нарын уулзалт ширүүхэн маргаан болж хувирсан байна. Д.Трамп Украины Ерөнхийлөгчийг хүндэтгэлгүй хандаж байна гэж буруутгажээ. 

 

Уулзалтын дараа ашигт малтмалын тухай гэрээнд гарын үсэг зурж, хамтарсан хэвлэлийн хурал хийх ёстой байсан боловч цуцалсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)