ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч: Трамп, Ванс хоёр Зеленскийг алгадалгүй тэвчээрийг үзүүллээ
- 21 цаг 57 мин
- Дэлхий
- 1
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын уулзалт хэцүүхэн өнгөрсөн. Тус уулзалтын дараа Европын удирдагчид Киевтэй хамт гэдгээ мэдэгдсэн бол зарим орны эрх баригчид өөр хариу үйлдэл үзүүлсэн байна.
Тодруулбал ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова “Зеленскийн хэлсэн хамгийн том худал зүйл нь 2022 онд Киевийн дэглэм дэмжлэггүй ганцаараа байсан гэж Цагаан ордонд хэлсэн явдал гэж би бодож байна. Трамп, Ванс хоёр тэр новшийг алгадалгүй тэвчсэн нь үнэхээр гайхамшиг” гэжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч асан, Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Зеленскийг Зууван танхимд зохих ёсны шангаа хүртсэн бүдүүлэг гахай хэмээсэн байна.
Сэтгэгдэл (1)
ЗОЧИН (66.181.183.15)
Зеля гахай өмнө тохирсон протоколоо бүдүүлгээр зөрчиж өвчигнөснөөр Дайныг зогсоох амлалтаасаа буцаж, 350 тэрбум ам.долларын өрөнд ховор элементийн орлогын 50%-ийг өгөх тохироо будаа болов. Ардаа Англи, Европ байгаа гэж тэнэглэж байгаа ч тэд нь Зелягийн араар АНУ-тай бүх тохироогоо хийснийг ухаарсангүй