Кембрижийн хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдийг сонгон шалгаруулна


Монгол Улсын ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
Монгол Улсын ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн хөтөлбөртэй нийцүүлэн шинэчлэхээр болсон. Тиймээс Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэлтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулаар болжээ.Уг шалгаруулалтад 2012-2013 оны хичээлийн жилд VII, IX ангид суралцах сурагчид хамрагдах боломжтой юм. Гэхдээ VII ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх.IX ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх хэрэгтэй юм. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлнэ.
1. Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
2. Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ./
3. Сурагчийн хувийн хэрэг /Шалгалтын дараа буцааж олгоно./
4. Сурагчийн одоогийн сурч буйг болон үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн тодорхойлолт
Бүртгэл энэ сарын 9-нөөс 24-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвийн байранд болно.
VII ангийн сонгон шалгаруулалтад математикийн, IX ангийн сонгон шалгаруулалтад математик, англи хэлний шалгалт авах юм. Харин шалгалтыг энэ сарын 26-ны өдрийн 11.00 цагаас зохион байгуулна.

Ч. Батцэцэг

www.unen.mn







  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)