Сурагчдын дүрэмт хувцсаар төрийн яамд бизнес хийх гэж байна.

Жил бүр л сурагчийн дүрэмт хувцас тойрсон элдэв маргаан, мэтгэлцээн өрнөж, чанар стандарт яригддаг. Гэвч үндэсний хэдхэн компани өөрсдийн хөрөнгөөр энэхүү ажлыг гүйцэтгэсээр ирсэн. Тэгвэл өнөө жил шинэчлэлийн Засгийн газар "Чингис" бондоос 30 тэрбум төгрөгийг оёдлын үйлдвэрлэлийн салбарт олгох шийдвэр гаргасан байна. Үүний дагуу БШУЯ сурагчдын дүрэмт хувцасны загварыг баталж ҮХААЯнд шилжүүлэхээр болжээ.
Жил бүр л сурагчийн дүрэмт хувцас тойрсон элдэв маргаан, мэтгэлцээн өрнөж, чанар стандарт яригддаг. Гэвч үндэсний хэдхэн компани өөрсдийн хөрөнгөөр энэхүү ажлыг гүйцэтгэсээр ирсэн. Тэгвэл өнөө жил шинэчлэлийн Засгийн газар "Чингис" бондоос 30 тэрбум төгрөгийг оёдлын үйлдвэрлэлийн салбарт олгох шийдвэр гаргасан байна. Үүний дагуу БШУЯ сурагчдын дүрэмт хувцасны загварыг баталж ҮХААЯнд шилжүүлэхээр болжээ. Харин ҮХААЯ нь Монголын оёдолчдын нэгдсэн холбоонд бүртгэлтэй цөөн хэдэн компаниар тухайн хувцсыг үйлдвэрлүүлж, борлуулалтыг эргээд БШУЯ хариуцахаар болж байгаа аж. Энэ талаар өчигдөр Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбоо /МСДХҮОҮХ/-ныхон мэдээлэл хийсэн юм. Хуралд тус холбооны тэр¬гүүн И.Төмөрбаатар, гүйцэтгэх захирал Ж.Оюунчимэг, УЗ-ийн гишүүн Ү.Энхжаргал нар оролцлоо. Энэ холбоо нь эгнээндээ 60 гаруй компанийг нэгтгэдэг гэнэ. Тэд "Засгийн газар анх удаа оёдлын үйлдвэрт мөнгө төсөвлөснийг сайшааж байна. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ мөнгө жинхэнэ эзэндээ хүрэхгүй буюу ашиг сонирхол дагуулсан хэсэг бүлэг хүмүүсийн бизнесийн шинжтэй үйл ажиллагаа болох нь" хэмээв. Тэдний үзэж буйгаар "Чингис" бондоос энэ салбарт оруулахаар шийдвэрлэсэн 30 тэрбум төгрөгийг нийслэл болон аймаг бүрт сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэр байгуулах аж ахуйн нэгжид хуваарилах нь зүйтэй гэнэ. Гэтэл БШУЯ болон ҮХААЯ-наас ажлын хэсэг гаргасны дагуу дээрх мөнгөнөөс дотооддоо даавууны үйлдвэр байгуулж, үйлдвэрлэсэн даавуугаараа улс даяар бүх сурагчдад нэг загварын дүрэмт хувцас үйлдвэрлэхээр болсон байна. Хэрэв энэ ажил нь биеллээ олбол одоогоор сурагчийн хувцас үйлдвэрлэж буй төв, орон нутгийн том жижиг үйлдвэрүүд цаашид үйлдвэрлэл эрхлэх эрхгүй, 30 тэрбумаас хувь хүртэх боломжгүй болж байгаа аж. Яамдын энэ шийдвэр нь Боловсролын тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 28.1.9 дэх хэсэг дэх аймаг, дүүрэг бүр өөрийн онцлогт тохируулж баталж мөрдөнө гэсэн заалтыг зөрчиж буйг ч тэд хэллээ. Түүнчлэн төрийн байгууллага ийм байдлаар бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд оролцох нь зах зээлийн өрсөлдөөнийг боомилж, монополчилол тогтоох гэсэн харгис бодлого гэж үзэж байгаа аж. Энэ жилийн байдлаар улсын хэмжээнд 540 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч буй. Эдгээр сурагчийн 60 хувь нь дүрэмт хувцас өмсч байгаа бол 30 хувь нь цагаан цамц, хар, банзлаар ижилсч, 10 хувь нь огт дүрэмт хувцас өмсдөггүй гэнэ. МСДХҮОҮХ-ны тэргүүн И.Төмөрбаатараас дараах зүйлийг тодрууллаа. 

    ДОЛООН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ОРУУЛЖ ИРЭЭД ШАХАХ ГЭНЭ 

    -Танай үйлдвэрүүдийн дүрэмт хувцас дээд тал нь хэдэн төгрөгийн үнэтэй вэ? 
    -Манай холбооны харьяа үйлдвэрүүд дүрэмт хувцасны үнийг дээд тал нь 45 мянган төгрөгөөр нийлүүлж байгаа. Гэтэл боловсролын чанар хариуцах ёстой яам маань цаашид хүүхдийн дүрэмт хувцас үйлдвэрлүүлэн 120- 130 мянган төгрөгөөр борлуулж байхаар болж байна. Дотооддоо үйлдвэрлэх даавуу нь ноос ноолуурын хольцтай учраас нэг метр нь 16 орчим мянган төгрөг байх юм гэнэ. Сурагчийн дүрэмт хувцас бол тансаг хэрэглээ биш. Манай улсад 3-4 хүүхэд сургадаг олон өрх бий. Тэдэнд энэ үнэ дарамт болно. Одоогийн байдлаар дээд тал нь 45 мянган төгрөгийн үнэтэй хувцсыг авч чадахгүй эцэг эх олон байгаа. Бид сүүлийн арваад жил амьдралын боломж муутай сурагчдад үнэгүй болон хямдруулсан үнээр дүрэмт хувцас нийлүүлсэн. Улсын хэмжээнд дүрэмт хувцас худалдан авах чадваргүй 100 орчим мянган хүүхэд байдаг. Гэтэл дүрэмт хувцас үйлдвэрлэж үзээгүй хэдэн компани хэт өндөр үнээр нийлүүлэх гэж байгаа нь арай дэндсэн асуудал. 30 тэрбум төгрөгөөс үйлдвэрүүдэд техник, тоног төхөөрөмж нийлүүлэхээр долоон тэрбумыг хуваарилсан байна. Бид мэргэжлийн үүднээс дүн шинжилгээ хийж үзэхэд энэ бол хэтийдсэн дүн. Тиймээс бид өнөөдөр /өчигдөр/ Ерөнхий сайдад тодорхой асуулт бүхий ил захидал хүргүүлж байна. 

    -Та нарын хэлснээр 21 аймагт үйлдвэр байгуулбал хэдэн төгрөг шаардлагатай вэ? 
    -Өөрсдийнхөө үйлдвэрүүдээс жишээ аваад үзэхэд 90 орчим сая төгрөг л шаардлагатай. Ингээд бодвол 21 аймагт хоёр тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. Гэтэл яамнаас хүмүүс Хятад яваад, техник тоног төхөөрөмж долоон тэрбумаар оруулж ирнэ гэдэг бол цэвэр луйвар. Бидний саналыг дэмжээд аймаг бүрт нь хуваарилаад өгчих хэрэгтэй. 

    -Дүрэмт хувцас нэг загвартай байхыг танай холбооныхон эсэргүүцэж байгаа юм байна. Үүнийгээ тайлбарлана уу? 
    -Болохгүй шүү дээ. Хангай, говь, хот, хөдөөгийн хүүхдүүд нэг загвараар адилхан хийгдсэн хувцас өмсөнө гээд бодоод үз. Тухайн орон нутгийн цаг уур, орчинд тохирсон хувцас байх хэрэгтэй биз дээ. Нийслэлийн хүүхдэд зориулан хийсэн дүрэмт хувцсыг сумын төвийн хүүхэд өмсчихөөд морь унаад явбал тохирохгүй. Нөгөө талаар Баян-Өлгийн хүүхдүүд яах болж байна. Тэд уг нь өөрсдийн үндэсний загвартай хувцсаа хийгээд өмсч болох л байхгүй юу. Нэг загварт оруулна гэдэг бол буруу санаа. 

    -Ингэсээр байгаад ирэх намар хүүхдүүд дүрэмт хувцасгүй байх юм байна биз дээ? 
    -Манай холбооны дөрвөн үйлдвэрт гэхэд л ирэх хичээлийн жилд нийлүүлэхээр хийсэн 600 орчим сая төгрөгийн хувцас хураагдаад байж байна. Бид тэр хувцсаа одоо яах болж байна вэ. Тэгээд ч өнгөрсөн жил нийлүүлсэн хувцас 3-4 жилийн баталгаатай. Эцэг эхчүүд бас хохирох болж байна уу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • oyunaa (202.9.47.132)

    2013-06-10

    ene asuudal olon ail urhud hund daramt bolj bna. huuchin uneeree duremt huwtsasaa awch chaddaggui humuus odoo ene uneer awch chadahu gdg asuudal garch irj bn. huuhdiin duremt huwtsasaar biznes hiij bolohgui sh dee. olon huuhed surguulid yawuuldag olon ail urh ideh hooloo yay gej bhad yun 80-120 myangan tugruguur huwtsas awch ugch chadadhgui sh dee. huuhdiin tuluu za gej helie geed bsan erhmuud ysn bee hu

  • oyunaa (202.9.47.132)

    2013-06-10

    ene asuudal olon ail urhud hund daramt bolj bna. huuchin uneeree duremt huwtsasaa awch chaddaggui humuus odoo ene uneer awch chadahu gdg asuudal garch irj bn. huuhdiin duremt huwtsasaar biznes hiij bolohgui sh dee. olon huuhed surguulid yawuuldag olon ail urh ideh hooloo yay gej bhad yun 80-120 myangan tugruguur huwtsas awch ugch chadadhgui sh dee. huuhdiin tuluu za gej helie geed bsan erhmuud ysn bee hu

  • oyunaa (202.9.47.132)

    2013-06-10

    ene asuudal olon ail urhud hund daramt bolj bna. huuchin uneeree duremt huwtsasaa awch chaddaggui humuus odoo ene uneer awch chadahu gdg asuudal garch irj bn. huuhdiin duremt huwtsasaar biznes hiij bolohgui sh dee. olon huuhed surguulid yawuuldag olon ail urh ideh hooloo yay gej bhad yun 80-120 myangan tugruguur huwtsas awch ugch chadadhgui sh dee. huuhdiin tuluu za gej helie geed bsan erhmuud ysn bee hu

  • Г.БАЯРСАЙХАН ОЁДЛЫН ЖИЖИГ ДУНДЫН ХОЛБОО (202.126.89.177)

    2013-05-19

    СУРАГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАС ТӨРИЙН БЕЗНИС БОЛГОЖ БОЛОХГҮЙ ӨРХИЙН ҮЛДВЭРЛЭЛ БОЛОН ОРЦ ХОНГИЛД АЖИЛЛАЖ БАЙГАА ОЛОН ЗУУН МЭРЭГЖИЛ НЭГТ ҮЙЛЧИДИЙН МАНЬ ЭРХ АШИГБАЙНА ХУУЧИН ЯМАР НЭГЭН ЛУЙВАР МОНПОЛЬ ЭРХЭЭР АВЧ БААХАН БОЛОХ БОЛОХГҮЙ ХОГ ҮЙЛДВЭРЛЭЖ АГУУЛАХ САВ ДҮҮРЭГЧИХЭЭД ТЭРИЙГЭЭ ШАХАЖ ДУУСГАХ БОЛОМЖ НӨХЦӨЛ НЬ ХААГДАХ БОЛХООР ХҮҮХДИЙН НЭР БАРЬЖ ХОЛБОО БАЙГУУЛАН БООЖ ҮХЭХ ШАХАН ТЭНЭГТЭЖ ЯВАА ТӨМӨРБААТАР ТЭРГҮҮТЭЙ ХЭСЭГ НӨХӨД БОЛИХ ХЭРЭГТЭЙ ...ЭНЭ ТӨМӨРБААТАР ГЭГЧ ЭРХЭМ 28 СУРГУУЛИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ОЁДОГ ГЭЖ ОНГИРЧ ХАШГАРЧ БАЙСАН ЭТГЭЭД ЧИ ОДОО БОЛНО

  • gs (112.72.12.88)

    2013-04-28

    оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс гадарлах бизээ.сурагчын формоор олон ч хүн,олон албан тушаалтнууд бизнес хийсэн биз.одоо ч бас тэрний нэг давалгаа явж байна.үнэхээр ард түмнээ сурагч багачуудаа боддог бол дүүрэг дүүрэгт нь харъалалтай оёдлын үйлдвэрүүдийг дүүргийн үйлдвэрлэл хариуцсан ажилтан нь цуглуулж уулзаад хэдэн хувцас ямар загвараар гаргах тухай төлөвлөгөө гаргаад оёуулчихад нэг их хүндрэл байхгүй шүү дээ.заавал тэрнийг чинь ченж маягаар бизнес болгоол дундуур нь холбоо молбоо дарга цэрэг яам заам ч гэх шиг... бүгд л мөнгөний хойноос амиа тавих нээ.тэгэхгүй юм бол дүүрэгт орон тоо бөглөж суугаа үйлдвэрлэл хариуцсан албадыг татан буулгаж мөнгөө хэмнэх хэрэгтэй шүү алтанхуяг сайдаа.наад асуудал болгоод байгаа сурагчын формыг чинь оёчих оёдолчид подвоолоор дүүрэн байна.эсвэл хятдад элэгтэй хүмүүс нь их байгаа бол мөнгөө аваад нөхөд рүүгээ хурдан яв.хүүхдүүд хичээл эхлэхэд ***** ч болсон формоор жигдрэх хэрэгтэй байх...

  • ***** (180.235.171.113)

    2013-04-27

    KHUJAA BUUSTUDUG DAAWUUN SURAGCHIIN DUREMT KHUWTSAS URDAAS BOGOONOOR ZUUN URUULJ IRDEG TA NARIIN BULKHAI LUIBAR CHINI ETHES BOLJ BAINA DA.UYN 600.000.000 SAY TUGRUGIIN KHUWTHAS .KHUJAAD UEUULAJ KHYTADIIN EDIIN ZASAGIIG TETEGSEN BAINA...MONGOLD UEDOLCHOD N AJILGUI BAIKHAD TED DAANCH DE.

  • ***** (180.235.171.113)

    2013-04-27

    KHUJAA BUUSTUDUG DAAWUUN SURAGCHIIN DUREMT KHUWTSAS URDAAS BOGOONOOR ZUUN URUULJ IRDEG TA NARIIN BULKHAI LUIBAR CHINI ETHES BOLJ BAINA DA.UYN 600.000.000 SAY TUGRUGIIN KHUWTHAS .KHUJAAD UEUULAJ KHYTADIIN EDIIN ZASAGIIG TETEGSEN BAINA...MONGOLD UEDOLCHOD N AJILGUI BAIKHAD TED DAANCH DE.

  • AMGAA (180.235.171.113)

    2013-04-27

    ENE KHOLBOONIIKHON KHANAJ THADADGYI NOBSHNUUD BE.ED NAR MONGOLD YAMARCH SURAGCHIIN KHUWTHAS UILWERLEEGUI KHDEN JIL MONGOLIIN TURIIG KHUURCH BN.DAN KHYTADAAS MASH MUU DAAWUUGAAR KHIISEN SURAGCHIIN DUREMT KHUWTHAS ORUULJ IRJ BAIGAA SHUU DE...ARDACHILSAN NAM ZASAGIIN ERKHEND GARSANAAR TEDNII LUIWARIIN BIZNESIIG ZOGSOOJ CHADLAA. ERENKHII SAID ALTAN HUYAG BOLON TEDNII BAGT BAYR KHURGII...JIJIG UEDOLIIN UILDERUUDIIG DEMJIJ BAIGAAD .UDOOKHONDOO BID BAGA BAIJ BOLNO UDAKHGUI BID KHUL DEEREE BAT ZOGSOKH BOLNO.