Нохойг тэжээх журам ба норм

 

        Нохойтой боллоо харин бид хэрхэн тэжээх , арчилахаа сурсан байх шаардлагатай байдаг . Ингээд гөлгөн нохойноос эхлэн хоол тэжээлийн байдлыг  мэддэг болоорой .

 

Махыг эхлээд 25 гр-р өгч 1 сартай болоход 100 гр, 2 сартай болоход 200 гр, 3 сартайд нь 300 гр, 4 сартайд нь 400 гр-д хүргэнэ. Түүхий махан татшийг болсон махны оронд 7 хоногт 3-4 удаа өгнө. 4 долоо хоногийн настайгаас эхлэн хоолонд нь хүнсний ногоо оруулж аажмаар нэмэгдүүлнэ.

 

Үүнд:

2 сартай болтол нь 50-100 гр хүртэл

3 сартай болтол нь 100-200 гр хүртэл

4 сартай болтол нь 200-300 гр хүртэл

4-с дээш сартайд нь 300 гр-р бодно

 

Хүнсний ногоог махны шөлөнд чанаж өгөхөөс гадна түүхий лууван, ногоон ургамалд амин дэм их учир хөшиглөж, үрж жижиглэн шөлөнд хийж өгнө. Мөн шөлтэй хоолонд загасны шинэ тос 5 дуслаас эхлэн 2 сартай болоход цайны халбагаар нэмж өгөхөд гэмгүй. Эрдэс тэжээл болох кальци глицерфосфат, глюконат кальци, ясны гурил зэргийг тэнцүү хувиар хольж хоногт 1 гр-р өгч эхлээд сар тутамд 1 гр-р нэмэгдүүлнэ. Хоолны цагаан давсыг 1-2 сартайд нь хоногт 10-15 гр, 3-4 сартайгаас эхлэн 15-20 гр өгч болно.

 

Эрдэс ургамлын гаралтай хоол нь яс мөгөөрсний хөгжлийг сайжруулдаг тул 3 сартайгаас нь хоолонд түүхий мах, давсалсан загас, ногоо давамгайлж сүүн бүтээгдэхүүнээ бага багаар хасч болно. Хоолны 75 орчим % нь мах байхад зүгээр. Нохойг гөлөг байхаас нь тодорхой цагт, тодорхой нэг газар хооллуулж байх нь зөв. Элэг, уушиг, дотор эрхтэн дайвар бүтээгдэхүүн чанаж өгнө. өндгийг 7 хоногт 3-с илүү өгөх хэрэггүй. 1-2 сартайд түүхий өндөг өгч болно. Ясыг ихэвчлэн шөл гаргахад хэрэглэх ба 2 сар хагастайгаас нь эхлэн хоолны дараа түүхий яс мэрүүлэх нь зүгээр. Бага насны нохойд “Д” аминдэм 2 долоо хоног уулгаад 1 долоо хоног амрааж өгч болно. Хэтрүүлж хэрэглэхийг хориглоно. Эрдсийн дутагдалтай нохой хооломцож хоолоо идэхдээ яаруу, бүхэл голцуу залгиж иддэг. Үргэлж өлөн ховдог байдаг. Тиймээс юу ч хамаагүй идэж хордлогод орох нь элбэг.

 

Эх сурвалж: BANKHAR.mn

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)