Шалгалт ирэх зургадугаар сарын 15-нд эхэлнэ

 

        Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх зургадугаар сарын 15-19-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулахаар товложээ. Өнөө жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийг 36 мянга орчим хүүхэд төгсөх бөгөөд үүн дээр өнгөрсөн жилүүдийн дөрвөн мянган хүүхэд нэмж шалгалт өгнө. Ингэснээр нийт 40 орчим мянган хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх төлөвтэй байгаа юм. Энэ жил монгол хэл бичгийн шалгалтыг ганцхан удаа зургадугаар сарын 15-нд авна. Улмаар бусад хичээлийн шалгалтыг өгч дууссаны дараа буюу батламж хуудас тараахад монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 хүрэхгүй бол сургуульд элсэх боломжгүй болох аж. Мөн монгол, англи, орос хэлний хичээлд сонсгол шалгах даалгавруудыг шинээр нэмсэн. Үүнтэй холбоотойгоор шалгалтын байруудад сонсох төхөөрөмж байрлуулах аж. Түүнч лэн өмнө нь шалгалтын хуудсаа цэнхэр буюу хар үзгэн балаар бөглөдөг байсан бол энэ жилээс балын харандаагаар бөглөх юм байна. Шалгалтын бүртгэл энэ сарын 25-ны өдрийн 18.00 цагт дуусна.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)