“БНХАУ-ын боловсролын үзэсгэлэн яармаг-2016” болно

 

        Хятадын боловсролын төвөөс "БНХАУ-ын боловсролын үзэсгэлэн яармаг-2016" үзэсгэлэн яармагийг энэ сарын 23, 24-нд "Блю скай тауэр"-т /Blue sky/ зохион байгуулахаар болжээ. 

 

Үзэсгэлэн яармагт БНХАУ-ын 23 муж, шилдэг 50 их сургуулийн мэдээллийг хүргэх аж. Мөн үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн сурагч оюутнуудаас найман хүүхэд сонгон шалгаруулж, БНХАУ-ын 100 хувийн бакалаврын тэтгэлэг олгох урамшуулал зарлах юм байна. 

 

Үзэсгэлэнгийн үеэр мөн үнэ төлбөргүйгээр сургуулиудад шууд элсэлт хийж, тэтгэлэгт хөтөлбөр, нэмэлт хөнгөлөлт урамшууллын талаар мэдээлэл хүргэх аж. 

 

О.Түвшин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)