Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

 

        Ерөнхий боловсролын сургуулийн тав, ес, 12 дугаар ангийн сурагчдын шалгалтын хуваарь гарчээ. Тав, есдүгээр ангийн сурагчид суурь боловсролын  түвшингөө шалгуулах бол 12 дугаар ангийн сурагчид бүрэн дунд боловсрол хэрхэн эзэмшсэнээ шалгуулах юм.

 

Бага ангийн сурагчдаас математик, Монгол хэл, Байгаль шинжлэлийн хичээлээр шалгалт авах аж. Харин есдүгээр анги төгсөгчид нийгмийн ухаан, математик, монгол хэлний мэдлэгээ шалгуулах юм байна. Мөн төгсөх ангийн сурагчид математик, монгол хэл, гадаад хэлний хичээлээр шалгалт өгөх бөгөөд сонгон судалсан нэг хичээлээр мөн шалгалт өгнө. Шалгалтыг улс орон даяар нэгэн зэрэг эхлэх бөгөөд энэ сарын 26-наас зургадугаар сарын 2-ны өдөр үргэлжлэх юм байна. 

 

 

Б.Цэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)