Сургуулиудад гэрчилгээ гардуулах арга хэмжээ боллоо

 

Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/166 тоот тушаалаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсад магадлан итгэмжлэгдэх 7 сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрийн нэрсийг баталсан.

 

Өнөөдөр энэхүү сургалтын хөтөлбөрүүдийг батламжилж, хөтөлбөр хэрэгжүүлэгч их сургуулийн удирдлагад “Албан даалгавар” өгөх, Боловсролын тухай багц хуулинд орсон магадлан итгэмжлэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээлэл хүргэх, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд гишүүнээр элссэн сургуулиудад гэрчилгээ гардуулах арга хэмжээ болж байна.

 

Олон улсад магадлан итгэмжлүүлэх дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрүүд:

 

1.Монгол улсын их сургуулийн “Хими”

2.Монгол улсын их сургуулийн “Програм хангамж”

3.Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Хүний их эмч”

4.Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Геодези”

5.Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Цахилгаан холбоо”

6.Хөдөө аж ахуйн их сургуулийн “Инженер механик”

7.Монгол улсын боловсролын их сургуулийн “Багш, математикийн боловсрол”

Эдгээр долоон хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр сургалтын хөтөлбөрийн чанарт ахиц гарахаас гадна төрийн өмчийн томоохон их дээд сургуулиуд олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэх ажлын туршлагатай болно.

 

Дотоодод магадлан итгэмжлүүлэх дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрүүд:

 

Монгол улсын их сургууль

 

1.Биологи

2.Геологи

3.Физик

4.Математик

5.Газар зүй

6.Биотехнологи

7.Газар зохион байгуулалт

8.Экологи

9.Мэдээллийн технологи

10.Компьютерийн сүлжээ

11.Электрон системийн автоматжуулалт

 

Шинжлэх ухаан технологийн их сургууль

 

12.Архитектур

13.Оёдлын үйлдвэрийн технологи

14.Үйлдвэрийн экологи

15.Шим тэжээл судлал

 

Хөдөө аж ахуйн их сургууль

 

16.Бараа түүхий эдийн судлал, технологи

17.Зоо инженер технологи

18. Байгаль орчныг хамгаалах технологи

19.Агроном

 

Монгол улсын боловсролын их сургууль

 

20. Багш, бага ангийн боловсрол

 

Дотоодод магадлан итгэмжлэгдэх гэж буй 20 сургалтын хөтөлбөрийн хувьд олон улсын жишигт нийцсэн шинэ шалгуур шаардлагаар магадлан итгэмжлэгдэх хамгийн анхны сургалтын хөтөлбөрүүд болох юм.

 

Өнөөдрийн байдлаар Монгол улсад 72 сургалтын байгууллага, 211 сургалтын хөтөлбөр, олон улсын байгууллагаар 15 сургалтын хөтөлбөр тус тус магадлан итгэмжлэгдээд байна. /Жагсаалтыг www.accmon.mn цахим хуудсаар орж үзнэ үү./

 

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид магадлан итгэмжлэгдсэн сургууль, сургалтын хөтөлбөрийг сонгон суралцсанаар үндэсний болон, олон улсын тэтгэлэгт хамрагдах, боловсролоо ахиулан суралцахад өмнөх боловсрол хүлээн зөвшөөрөгдөх, Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших зэрэг олон давуу талтай юм.

 

Хөтөлбөр:

 

10:50-:11:00 Оролцогчдын бүртгэл

11:00-11:10 УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд, БМИҮЗ-ийн УЗ-ийн дарга Л.Гантөмөр нээж үг хэлнэ.

11:10-11:20 Азийн Хөгжлийн Банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Роберт Шоеллхаммер  үг хэлнэ.

11:20-11:30 Боловсролын тухай багц хуулинд орсон өөрчлөлтийн талаар МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ үг хэлнэ.

11:30-12:00 Олон улсад магадлан итгэмжлүүлэх 7 хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлүүлэх 21 хөтөлбөрт “Батламж”, “Албан даалгавар” гардуулна.

12:00-12:30 Гишүүн сургуулиудад гэрчилгээ гардуулах (Дурсгалын зураг татуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70109391, 88088790 дугаараас авах боломжтой) 

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)