Шилдэг бага ангийн багшийг 5 сая төгрөгөөр урамшуулна
- 2016-06-09
- Боловсрол
- 0
Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/457 дугаар захирамж гаргалаа.
Тус захирамжид Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу шалгарсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, 5 дугаар ангийн чанарын шалгалтад шалгарсан багш, “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” уралдаанд шалгарсан багш нарт нийт 462 000 000 / дөрвөн зуун жаран хоёр сая/ төгрөгийг урамшуулал болгон олгохоор заасан байна. Бага ангийн багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлж, урамшуулдаг болохын тулд "Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ыг 2013 онд нийслэлийн Засаг даргын захиражаар баталсан. Тус журмын дагуу бага ангийн сурагчдын дунд шалгалт явуулж шалгалтын онооны үзүүлэлтээр багш нарыг шалгаруулан 5 сая төгрөг хүртэлх мөнгөн урамшуулал олгодог юм.
О.Түвшин
Сэтгэгдэл (0)