Монгол хүнд зориулсан өглөөний цай
- 2022-02-21
- Эрүүл мэнд
- 0
Монгол хүн танд санал болгож буй ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ ЖОР-ыг танд хүргэж байна. Тус жор нь нэг ширхэг чанасан өндөг, нэг ширхэг гадил, нэг аяга зөгийн балтай ус, жимстэй боов нэг ширхэг зэргээс бүрдэнэ.
Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай. Харин гадил жимc цусны даралт буулгах, хавдраас урьдчилан сэргийлэх, тайвшруулах зэрэг олон ач тустай.
Өглөө бүр цайгаа ууж хэвших нь таргалалтаас сэргийлэх ач холбогдолтой.
Ийнхүү мэргэжилтний зөвлөж буйгаар насанд хүрсэн хүн хоол хүнсээр авбал зохих хоногийн илчлэг нь дунджаар 2100-2500 ккал байх ёстой. Үүнийг 100 хувь гэж үзвэл,
- Өглөө 20-25 хувь,
- Их, бага үдэд 10-15 хувь,
- Их үдэд 35-40 хувь,
- Орой 15-20 хувиас ихгүй гэж тооцон хоол хүнсээ тохируулан хэрэглэх ёстой юм байна.
Б.Хулан
Сэтгэгдэл (0)